3 жилийн өмнө
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал ЖАЙКА-н Зүүн болон Төв Азийн газрын Зүүн Азийн хэлтсийн дарга Шинозаки Юүсүкэ, Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шин-Ичи тэргүүтэй төлөөлөгчдийг 2022.05.18-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ЖАЙКА-н талаас НЗДТГ болон ЗТХЯ-тай хамтран хийсэн “Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийг бэхжүүлэх суурь судалгаа”-ны талаар танилцуулга хийж, МУ-ын Засгийн газраас баримталж буй Шинэ сэргэлтийг бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтад тулгуурлан хэрэгжүүлэх санаачилгыг дэмжиж, Японы хөрөнгө оруулагчид болон ахуйн нэгжүүдэд танилцуулах ажлыг зохион байгуулж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс ЖАЙКА-н хийсэн судалгааны ажилтай холбогдуулан Нийслэлийн түгжрэлийг бууруулах асуудалд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа, мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад хэзээд нээлттэй гэдгээ илэрхийлж, цаашид тухайн чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.