4 жилийн өмнө
Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт Бүгд Найрамдах Киргиз Улсын Сангийн Дэд сайд хатагтай Жибек Дуйшеева, Эдийн засаг, худалдааны яамны төлөөлөл болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
БНКУ-ын төлөөлөгчидтэй тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх талаар Монгол Улсын баримталж буй бодлого туршлага болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг Улсын жилийн хөгжлийн төлөвлөгөө, улсын төсөвт хэрхэн тусгаж хэрэгжүүлдэг талаар ярилцлаа.
БНКУ-ын Эдийн засаг, худалдааны яамны төлөөлөл Ногоон хөгжлийн стратегийг боловсруулан хэрэжүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа, мөн ногоон эрчим хүч, ногоон тээврийн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийнхээ талаар мэдээлэл өгч талууд санал солилцов.
Дэд сайд С.Наранцогт хоёр орны хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд яамдууд хамтран ажиллах, туршлага солилцож ажиллахаа мэдэгдэв.


