ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗҮҮН АЗИЙН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.


3 жилийн өмнө


pPc6Jk5XyNxTTRU.jpg

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийн газрын ерөнхий захирал, хатагтай М.Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар АХБ-ны санхүүжилттэй хэрэгжиж буй төслүүдийн явцыг түргэтгэх, төслийн хэрэгжилтэд гарч буй асуудлуудыг шийдвэрлэх, шинээр эхлүүлэх төслүүдийн бэлэн байдлыг хангах арга хэмжээнүүдийн талаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх алхамуудыг тохиролцов.

Мөн талууд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд шийдвэрлэх хамгийн чухал асуудлуудын нэг болох боомтуудын хүчин чадлыг сайжруулах болон хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцож, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа хөтөлбөр /КАРЕК/-ийн хүрээнд худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, хүнсний хангамж, аюулгүй байдал сэдвүүдээр олон улсын семинарыг Монгол Улсад зохион байгуулахаар санал нэгдсэн болно.

7DTJjpmYaci78qi.jpg

ScthjIGW2vMqMY8.jpg

t88u2A919wYAPS6.jpg