“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫН ТАЛААРХ ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОЛОН ТАЛТ ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ЫГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЛОО


3 жилийн өмнө


atkjLfABlU4Tuk2.jpg

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж ТХЗ-ыг “Алсын хараа-2050” урт хугацааны бодлоготой уялдуулж  хэрэгжүүлэх, олон нийтэд таниулах аян өрнүүлэх, ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх талаар хамтран ажиллахаар тохиролцов.  

Мөн ЭЗХЯ, НҮБ-тай хамтран НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын “ТХЗ-ын асуудлаарх Зүүн хойд Азийн олон талт чуулга уулзалт”-ыг 2022 оны 9 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд, Тогтвортой хөгжлийн нээлттэй өдөрлөг 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тус тус зохион байгуулахаар тохиролцлоо. 

jrEx4owOGZw5MZa.jpgXmNGKbpn4AAoVLE.jpg