3 жилийн өмнө
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНААС “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО” ФОРУМЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ГОЛ ТӨВҮҮДИЙН НЭГ БОЛСОН ДАРХАН -УУЛ АЙМАГТ 2022.08.18-19-НИЙ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Дархан-Уул аймгийн хөгжлийг хурдасгах, бүс нутгийн өсөлтийн төв, тогтвортой аж үйлдвэрийн хот болгон хөгжүүлэх талаар харилцан санал солилцож, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг бууруулах шийдлийн тухай нэгдсэн ойлголтод хүрэх зорилготойгоор тус форумыг зохион байгуулсан юм.
Тус форумаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг Дархан-Уул аймагт эрчимжүүлэхэд Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бааз суурь бүрэн бэлтгэгдсэн дэд бүтэц, газар тариалан, аж үйлдвэр, боловсролын салбарт яамдууд болон орон нутгийн удирдлага, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх олон талын боломжуудыг тодорхойллоо.
Үүнд:
Мөн Эдийн засаг, хөгжлийн яам Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Залуучууд театрын гаднах талбайд “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” экспо-үзэсгэлэн зохион байгуулан “СТАРТ-АП, МЕНТОРШИП” арга хэмжээ болон “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.