3 жилийн өмнө
Энэ сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Тогтвортой Хөгжлийн Зорилгууд 2022” Зүүн хойд Азийн чуулга уулзалт болж байна. Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг-Нийгмийн Комисс (ESCAP), НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагчийн газар хамтран зохион байгуулж байгаа тус чуулганд Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгэм, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцож, бүс нутгийн түвшинд ТХЗ-ын хэрэгжилтийн явц болон түүний ахиц дэвшил, тулгамдаж буй саад бэрхшээлүүдийг хэлэлцэж, харилцан туршлага судалж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож байна.
Зүүн болон Зүүн хойд Азийн бүсэд үйлдвэрлэл, дэд бүтэц, инноваци, дэвшилтэт технологи өндөр хөгжсөн, ядуурлын эсрэг тэмцэлд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн сайн түншлэлийг хүчтэй хөгжүүлсэн ч Ковид-19 цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан саад бэрхшээлүүдээс үүдэн ТХЗ-д хүрэх ахиц дэвшил удааширсныг бүс нутгийн төлөөлөгчид онцоллоо.
Монгол улсын хувьд ч Ковид-19 цар тахал ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд сорилт болж байгаа бөгөөд цаашид энэхүү сорилтыг даван туулахад илүү их хүчин чармайлт гаргаж, нягт хамтран ажиллах шаардлагатайг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганы нээлтийн үгэндээ онцолсон юм.
2017 оноос хойш 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн 17 зорилгын 6 буюу Өлсгөлөнг зогсоох болон Хүнсний аюулгүй байдлыг хангах (ТХЗ 2), Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах (ТХЗ 6), Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх (ТХЗ 7), Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх (ТХЗ 9), Тогтвортой хот, иргэдийн оролцоог дэмжих (ТХЗ 11) болон Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх (ТХЗ 17) зорилгуудыг онцлон хэлэлцэж байна.
2 өдөр үргэлжилж буй чуулганы эхний өдөр Хүнсний аюулгүй байдал, Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх зорилгуудын хүрээнд дараах гол сэдвүүдийг хэлэлцлээ.
Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд:
Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ил тод, нээлттэй төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал.
Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд:
БНСУ 2030 онд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ 40 хувиар нэмэгдүүлэх зорилго тавиад байгаа бөгөөд үүнд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал болохыг онцолж байна.
Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх зорилгын хүрээнд:
Чуулганы 2 дахь өдөр Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламж, Тогтвортой хот, иргэдийн оролцоог дэмжих болон Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилгуудын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах зорилгын хүрээнд:
Тогтвортой хот, иргэдийн оролцоог дэмжих зорилгын хүрээнд:
Чуулга уулзалтын гол үр дүн нь бүс нутгийн дээд түвшний /Ази, Номхон далайн орнуудын Тогтвортой хөгжлийн чуулган буюу АНДОТХЧ/ болон дэлхийн /Тогтвортой хөгжлийн дээд түвшний улс төрийн чуулган буюу ТХДТЧ/ ТХЗ-ын чуулганы хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах юм. Мөн чуулганы үеэр хэлэлцэгдсэн сэдвүүд нь Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлого болон Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой.