3 жилийн өмнө
Уулзалтаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөлт, хоёр улсын хилийн боомтуудыг хөгжүүлэх шинэ төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн “14 дүгээр таван жилийн төлөвлөгөө”-тэй хэрхэн уялдуулж хилийн боомтуудыг хөгжүүлэх талаар санал солилцож нягт хамтран ажиллахаар тогтлоо.
Ноён Элчин сайд Цай Веньруй Замын-Үүд-Эрээний чөлөөт бүсийн төлөвлөлт, ерөнхий хэлэлцээрийг БНХАУ-ын Худалдааны яамны түвшинд нэгдсэн ойлголцолд хүрч тохиролцох шаардлагатайг цохон тэмдэглэв.
Мөн талууд Ковид-19 цар тахлын хугацаанд алдсан боломжоо богино хугацаанд нөхөж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
