Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
- Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахтай холбоотой товч мэдээллийг танилцууллаа.
- Инженер геодези ХХК Цагааннуур чөлөөт бүсийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Идеал групп” ХХК Алтанбулаг чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах урьдчилсан судалгааны ажлын явцыг тус тус танилцуулж уг асуудалтай холбоотой оролцогч талууд ажил хэрэгч санал солилцлоо.
- Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий концепцын хүрээнд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад анхаарч ажиллах тодорхой асуудлуудыг гүйцэтгэгч компаниудад өгч, хамтарч дэмжиж ажиллахыг Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулган болон яамны холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

