Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай хамтран “Ногоон хөрөнгө оруулалтын төслүүдийн багцыг тодорхойлох” төсөл хэрэгжүүлж эхэллээ


3 жилийн өмнө


Эдийн засаг, хөгжлийн яам нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай хамтран “Ногоон хөрөнгө оруулалтын төслүүдийн багцыг тодорхойлох” Техникийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн гол зорилго нь ногоон хөрөнгө оруулалтын, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн багцыг тодорхойлох, тэдгээрийн хөрөнгө оруулалтын орчин, бодлогыг дүгнэж, сайжруулах зөвлөмж боловсруулах, мөн хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татах боломжийг олгоход хувь нэмэр оруулах бөгөөд нийт 6 сарын хугацаанд үргэлжлэх юм.   

Төслийг эхлүүлж байгаатай холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал холбогдох албаны хүмүүсийн хамтаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон төслийн Зөвлөх багийн гишүүдтэй уулзалт хийж, төслийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудаар санал солилцов.

PrB6nsDXc8M9Dhb.jpg

Уулзалтаар төслийн хүрээнд хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүн, төслийн хүрээнд хамтран ажиллах байгууллагууд, ногоон төслүүдийг сонгох техникийн шалгуур үзүүлэлтүүд болон ногоон хөгжлийн төслүүд хэрэгжүүлэх боломжтой салбаруудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

hiQqigKkUHL0K49.jpg

Мөн ногоон хөрөнгө оруулалтын төслүүдийн багцыг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогод нийцүүлэх, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц, ашигтай, хэрэгжих боломжтой төслүүдэд түлхүү анхаарч, 2022 оны 9 дүгээр сард зохион байгуулах “Invest Mongolia” арга хэмжээнээс өмнө төслийн жагсаалтыг бэлэн болгохоор тохиролцов.

NoMUJ3IZibSAXxa.jpg