Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн уулзалтад оролцов


3 жилийн өмнө


Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт Америкийн Нэгдсэн Улсын НьюЙорк хотноо 2022 оны 4 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх 7 дугаар чуулга уулзалтад оролцож байна.

UvH4jzsbR18WHHL.jpg

Тус чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан Тогтвортой хөгжлийн зорилтуудад  чиглэсэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт Дэд сайд панелистаар оролцохдоо Тогтвортой хөгжлийн зорилт /ТХЗ/-д хүрэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэх, хөрөнгө оруулалтын урт хугацааны, тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд хөгжиж буй орнуудад тулгардаг асуудлуудыг онцолж,  ТХЗ-ын шалгуур үзүүлэлтийг тогтоох, Ногоон санхүүжилтийг эрчимжүүлэхэд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх болон бусад асуудлаар санал солилцов.

vOYscHoKU7kIoWb.jpg

Түүнчлэн Монгол улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөгжлийн баримт бичигт туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдыг татах, ашиг сонирхлыг нь хамгаалах институтийг байгуулах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг арга хэмжээг авч байгаа талаар мэдээлэл хийлээ. Улмаар хөгжиж буй орнуудын хөгжлийн төслүүдэд хувийн хөрөнгө оруулалтыг татахад олон улсын санхүүгийн байгууллагууд шинэ санхүүгийн бүтээгдэхүүн гаргах, санхүүжилтын шинэ механизм бий болгох, хөгжлийн түншүүдийн шинэ хамтын ажиллагаа нэн шаардлагатай байгааг цохон тэмдэглэлээ.