3 жилийн өмнө
Чөлөөт бүсийн тухай хуулийг Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар эцэслэн баталсантай холбогдуулан “Чөлөөт бүсэд мөрдөх журам”-ыг шинэчлэн боловсруулсныг чөлөөт бүсүүдэд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллага, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд танилцуулж, хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг журмын төсөлд тусгах зорилго бүхий хэлэлцүүлэг болов.
Уг журмаар чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх иргэн хуулийн этгээдийг бүртгэх, чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, чөлөөт бүсээс барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах болон газрын харилцааны зохицуулалт зэргийг хамруулсан нийтлэг журмыг хууль тогтоомжийн хүрээнд батлан мөрдүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн төдийгүй чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагуудын чөлөөт бүсэд хэрэгжүүлэх чиг үүрэг, ажлын уялдааг зохицуулсан.
Хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч нар чөлөөт бүсийн ажиллах цагийн хуваарийг сунгах, хяналт шалгалтыг хялбаршуулж, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны эрх үүргийг тодорхой болгох талаар санал солилцлоо.